Монгол, Турк улс стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйг илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-14 17:13:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд үүрэгт ажлаа дуусгавар болгож буйтай холбогдуулан БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолуд бараалхав.


Уулзалтаар талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу хоёр талын харилцааг стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлэхэд Элчин сайд хамтран ажиллахаа нотлов. М.Чавушолу Элчин сайд Р.Болдод Монгол, Туркийн харилцаанд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Холбоотой мэдээ