Гадаад иргэдэд цахимаар виз олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-07 16:21:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх Electronic Visa Application System-ийг энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн талаар БОАЖЯ мэдээлэв. 


Цахим системээр 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үлй ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно. 


Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 192 дугаар тогтоолоор, "Монгол Улсын виз олгох журам"-ыг шинэчлэн баталсан юм. "Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, есдүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн билээ.


Холбоотой мэдээ