Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-21 08:02:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 

2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ