141 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-25 21:05:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” энэ оны 3-р улирлын байдлаар тогтмол хуваарийн дагуу нийт 22 удаа хуралджээ.
Ингэснээр 141 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоож, 38 хүүхдийг нийгмийн халамжийн мөнгөн ба мөнгөн бус тусламж тэтгэмж, хөнгөлөлтөд хамруулж, 19 хүүхдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүндрэл, чирэгдэлгүй хамрагдахад холбон зуучилж, эдгэрэх, эрүүлжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Цаашид Хэнтий аймгийн хэмжээнд 16 хүртэлх настай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ