Хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын ДАШТ болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-27 13:46:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах шатрын IV тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 4-14-нд цахимаар болно. Тус тэмцээнд оролцох хүсэлтэй шатарчдыг энэ сарын 30 хүртэл бүртгэх аж.


Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:


- FIDE ID тай байх бөгөөд FIDE ID-гүй бол mglchessfed@gmail.com хаягт Овог нэр, төрсөн огноо, имэйл хаяг, хүйсээ тодорхой бичиж, хүсэлтээ илгээх юм байна.


- TORNELO хаягтай байх /Хэрвээ TORNELO хаяггүй бол www.tornelo.com хаягт орж, SIGN UP дарж өөртөө хаяг нээх аж./


- Хөгжлийн бэрхшээлийн үнэмлэхний зургийг mglchessfed@gmail.com хаягт илгээх юм байна. 

Холбоотой мэдээ