Аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармаг нээгдлээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-10-28 11:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармаг “Мишээл ЭКСПО”-д төвд өнөөдөр нээгдэж байна. 22 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээс 21 аймгийн аялал жуулчлалын маршруттай танилцаж, ирэх онд дотооддоо хааш аялахаа шийдэх боломжийг олгоно гэж зохион байгуулагч Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлж байна.

Үзэсгэлэн яармагийн үеэр 2021 оны үзэсгэлэнгийн түнш Хэнтий аймаг ирэх оны үзэсгэлэнгийн түнш Булган аймагт шилжин явах туг хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг тус бүрээс 15-25 төлөөлөл ирж, аймаг бүрийн аялал жуулчлалын павильон ажиллуулж байна.






Дотоодын аяллын мэдээг тодруулбал, 2019 онд 780 мянган хүн 21 аймагт аялсан бол 2020-2021 онд энэ тоо 1.2 саяыг давжээ. Дотоодын аялагчдын хамгийн ихээр очсон газар нь Увс, Буйр, Хяргас, Хөвсгөл, Өгий нуур, мөн Тэрхийн цагаан нуур, Цэнхэрийн болон Хануйн рашаан байв.




Энэ жил дотоодын аялагчид Цагаан суваргад хамгийн их очжээ. Өнөөдрөөс 3 өдөр үргэлжлэх аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармагаар:

  • Аялах боломжтой байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газар, рашаан сувилалтай танилцана.
  • Аяллын үеийн техник хэрэгсэл, шинэ төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцана.
  • 21 аймгийн бүх жуулчны бааз, зочид буудалтай танилцаж, үнийн судалгаа хийж хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.
  • Аймаг тус бүрийг төлөөлөх брэнд бүтээгдэхүүн, газрын зураг, гарын авлага зэргээс худалдан авах боломжтой аж.




Мөн үзэсгэлэнгээр:

  • Жуулчны баазуудын хоол үйлчилгээнд зориулсан эко хүнс, бүтээгдэхүүн,
  • Гэр ба байгальконцепт,
  • Усан тэлмэн жорооморин аяллын бүтээгдэхүүн,
  • жуулчны баазын барилга байгууламж, зураг төсөл ба ТЭЗҮ-г танилцуулж,
  • UB city tour” -эвент бүтээгдэхүүн
  • HoReCa платформ”-чиг хандлага
  • Хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх ур чадвар
  • Монгол туургатан театр”-Төв аймгийн бүтээгдэхүүн
  • Соёлын биет бус өв- жуулчинд зориулсан бүтээгдэхүүнийг тус тус танилцуулах юм.

Үзэсгэлэнгийн үеэр 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зориулсан “Орон нутгийн аялал жуулчлалын нөхцөл байдлыг сайжруулах гарц-шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт “Новотел” зочид буудалд энэ сарын 30-нд болох аж. 





Холбоотой мэдээ