Э.Дэлгэрмаа Белградын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Белград-2021” 23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ-ний 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.
Азийн АШТ-ний мөнгө,
хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Э.Дэлгэрмаа шөвгийн наймд 2021 оны 23
хүртэлх насны Европын АШТ-ний мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар
онооны чанараар харамсалтай ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд
Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр /13:0/ яллаа. Ийнхүү Э.Дэлгэрмаа Монголын
чөлөөт бөхийн тамирчдаас U-23 ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо
авчирч байна.
Белградын дэвжээнд
Монголоос 2 эмэгтэй бөх оролцож байгаа бөгөөд 53 кг-д ОУХМ М.Мөнхгэрэл шөвгийн
наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучууд, 23 хүртэлх насны
Европын аварга ОХУ-ын Екатерина Вербинад 0:10-аар ялагдсан. Оросын бөх Е.Вербина шигшээд шалгарснаар манай бөх маргааш дагаж барилдана.