Саудын Араб 2025 оны Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2021.11.22/ Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблей болж, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах орноор Саудын Арабыг сонгосон хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.
Азийн наадмыг 2034 онд хүлээж
авах Эр-Риядын хувьд энэ нь бэлтгэл ажлаа хангаж, туршлага хуримтлуулах маш том
боломж юм.
Тус наадам хамгийн сүүлд
2017 онд Туркменистаны Ашгабат хотноо зохион байгуулсан бөгөөд дараагийнх нь
2021 онд Бангкок-Чонбури хотуудад болох байсан ч цар тахлын улмаас 2 удаа
хойшилж, 2023 онд явагдахаар болсон юм.
Танхимын болон тулааны
спортын наадам бол тивдээ Азийн наадмын дараа орох томоохон спорт наадам билээ.
Өмнөх наадамд Ази тив болон далайн орнуудын төлөөлөл 63 орны 4000 гаруй
тамирчин өрсөлдөж байв.
Саудын Арабын нийслэл
Эр-Рияд нь 2023 онд дэлхийн тулааны спортын наадмыг зохион байгуулах эрх авсан юм
байна.