УГТЭ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр 45 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-11-25 11:35:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ЭМЯ-ны санхүүжилтээр 40 нано шоо дөрвөлжин метр багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр барьж байна.

 

Нью Терравокс ХХК-ийн гүйцэтгэж буй уг үйлдвэрийн барилгын ажил өчигдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

 

Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон бусад тасгийн нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий эмчилгээний оронд хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогүй ухаалаг ажиллагаагаар хийн хоолойгоор дамжуулах боломж бүрдэх юм.

Мөн энэхүү төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилуулж байгаа бөгөөд уг компрессорын тусламжтай зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх тул хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

Холбоотой мэдээ