Шатрын блиц, рапид төрлийн ДАШТ Казахстанд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-25 12:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Нур-Султан хотноо ирэх сарын 25-31-нд блиц болон рапид төрлийн, 2021 оны  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг зохион байгуулахаар болжээ.


Тус тэмцээний 2 ангилалд 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд 3 төрлийн олон улсын чансааны аль нэг нь эрэгтэй шатарчид 2550 буюу түүнээс дээш, эмэгтэй шатарчид 2250 буюу түүнээс дээш тохиолдолд оролцох боломжтой юм байна.  


Үндэсний шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 шатарчинд оролцох эрх олгодог уг эрхийг гадаад чансаагаар эхний 10-т багтсан шатарчдын дунд 12 дугаар сарын 4-5-нд сорил тэмцээн хийж шалгаруулна.


Жич: Сорил тэмцээнд оролцох шатарчид хүсэлтээ info@mcf.mn хаяг руу овог нэр, FIDE ID, утасны дугаарын хамт 11 дүгээр сарын 30-ны дотор илгээхийг МШХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ