Халдварын 30 тохиолдол илэрсэн Хөлөнбуйр хотын удирдлагуудад хариуцлага тооцов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-06 12:34:21

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өчигдөр буюу 5-ны өдөр тус улсад шинээр коронавирусээр халдварласан 59 тохиолдол бүртгэгдсэнээс 42 нь дотоодын гаралтай халдвар байжээ.

    Дотоодын гаралтай халдваруудаас Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод 30, Хар мөрөн мужийн Харбин хотод 10, Юнань мужид 2 тохиолдол тус тус гарсан байна.

    Сүүлийн үед Хөлөнбуйр, Манжуур хотууд нь цар тахлын “голомт” болоод байгаатай холбоотойгоор хотын хэд хэдэн удирдах албан тушаалтанд ажлын хариуцлага алдсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй гэх шалтгаанаар хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ.

    Тухайлбал, Жалай нуур дүүргийн орлогч дарга бөгөөд дүүргийн намын хорооны байнгын хорооны гишүүн Жоу Пөнфэй, тус дүүргийн орлогч дарга бөгөөд нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Лан Фөнжиэ, тус дүүргийн Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жан Яньхуа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

 

Холбоотой мэдээ