Маргааш Дундговьчууд Төрийн одон гардан авна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-07-16 16:15:13

Дундговьчууд маргааш Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардан авна. Шагнал гардуулах ёслолыг Мандалговь хотын төв талбайд зохион байгуулах бөгөөд ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх урилгыг ард иргэддээ хүргүүлж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймгийнхны 75 жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигын дагуу Дундговь аймгийнханд шагналыг гардуулахаар ийнхүү баяр наадмын нь өдрийг сонгон товложээ.

Маргааш билэгт сайн морин цагт Төрийн одонгоо Дундговьчууд гардан авна. Шагналыг УИХ- ын тамгын газрын дарга Б. Тогтохбуян гардуулахаар хүрэлцэн ирэх юм байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ