Азийн бөхийн нэгдсэн холбооны оны шилдгүүдийн шагналыг Улаанбаатарт гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол 2022 оны 4 дүгээр сард Улаанбаатарт болох Ази тивийн АШТ-ий үеэр болно. Азийн бөхийн нэгдсэн холбоо /Asia-UWW/-ноос 2021 оны Азийн шилдэг бөх, дасгалжуулагч нарыг тодруулан зарласан юм.
Сонгомол барилдааны төрөлд Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-д түрүүлсэн Ираны Мохаммадреза
Герае оны шилдгээр тодорлоо. Эрэгтэй чөлөөт бөхийн
2021 оны шилдэг нь Ираны Хасан Яздани байсан бол бүсгүйчүүдээс Киргизийн Айсулу
Тыныбекова шалгарлаа. Тэд ДАШТ,
Азийн аваргад түрүүлж, Токиогийн олимпод үзүүрлэсэн билээ.
Шилдэг дасгалжуулагчаар Ираны Мохаммад Бана /сонгомол бөх/, Японы Хидео Сасаяма /эмэгтэй чөлөөт бөх/, Ираны Голамреза Мохаммади /эрэгтэй чөлөөт/ нар шалгарсан. Харин Голамреза Мохаммадиг Ираны бөхийн холбооноос
Токиогийн олимпод хангалтгүй оролцсон хэмээн ажлаас нь чөлөөлсөн байна.