АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэгт консулын патент гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-06 15:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэгт консулын патентыг энэ сарын 6-нд гардуулав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх ёстойг онцоллоо.


АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.

Холбоотой мэдээ