Монголын сагсчид тивийн АШТ-ний урьдчилсан шатны тоглолтоо 5-6 дугаар сард хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-13 14:05:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсэгт Таити, Вьетнам, Тайланд, Малайзын шигшээ багтай тоглоно.

 

Урьдчилсан шатны тоглолтууд 2022 оны тавдугаар сарын 31-нд эхлэх бөгөөд нийт 18 баг Баруун, Зүүн бүсэд хуваагдаж өрсөлдөх юм байна. Уг 2 бүсээс шалгарсан 8 баг 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан 16 багтай өрсөлдөнө.

 

Бүс тус бүрийг дотор нь 2 хэсэгт хувааж хэсэг бүрээс хамгийн өндөр оноотой 3 баг урьдчилсан шатныхаа 2 дугаар шатанд шалгарч бүсийнхээ нөгөө хэсгийн багуудтай дахин тоглоно. Улмаар бүс бүрээс хамгийн өндөр оноотой 4 баг дараагийн шатанд шалгарах юм байна.

 

Холбоотой мэдээ