Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Чехээс Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2022-01-14 17:20:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзав.


Энэ үеэр Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Гадаад харилцааны дэд сайдад гардуулав.


Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг талууд онцоллоо.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Холбоотой мэдээ