Ганц бие өндөр настан хүмүүсийн 71.3 хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-20 11:23:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021 оны эцэст урьдчилсан байдлаар 27.9 мянган өрхийн 95.2 мянган хүн амьдарч байна. Нийт өрхийн дотор 2 ихэр хүүхэдтэй 287 өрх байгаа бол 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1918 өрх байна. 2370 ганц бие өндөр настан өрх байгаагийн 71.3 хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байна. Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.5,  хүн амын нягтрал 1 км2-д 1.7 байна.

Аймгийн хэмжээгээр 90-99 настай 128 хүн, 100-аас дээш настай 6 хүн байна. Өрх толгойлсон 2582 эмэгтэйчүүд байгаагийн 12.3 хувь нь 6 ба түүнээс дээш ам бүлийг тэжээж байгаа судалгааг гаргажээ.

Аймгийн хэмжээнд 1468 өнчин хүүхэд байгаагийн 33.9 хувийг 9 хүртэлх насны хүүхдүүд, мөн 6.5 хувь нь бүтэн өнчин хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 3597 хүн байгаагаас 1382 нь эмэгтэй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1673 хүн байгаа тухай мэдээг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ