Коронавируст халдварын 2766 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2022-01-23 14:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 2766 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна.  


Сүүлийн 24 цагт илэрсэн "Covid-19" халдварын 1633 нь Улаанбаатарт, 1133 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 10 935 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 889 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 52 745 болж өсжээ. Өнгөрсөн хоногт коронавируст халдвараас шалтгаасан нас баралт нэг бүртгэгдсэн байна.



Холбоотой мэдээ