Коронавируст халдварын 103 тохиолдол шинээр илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-25 12:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 103 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 61, орон нутагт 42 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо энэ долоо хоногийн эхээр багасаж 30-40 хүрч байсан бол аажмаар нэмэгдэж буй юм.

Орон нутгаас хамгийн их буюу 20 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 15 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 420 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 90, хүндэвтэр 274, хүнд оноштой 41 хүн байгаа аж.


Түүнчлэн гэрийн хяналтад 1 280 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.


Холбоотой мэдээ