"Ногоон сум" аяны нээлтийг Өвөрхангай аймагт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Арилжааны томоохон банкууд болох ХААН, Голомт, Хас, Богд,
Төрийн банк нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, хувьцааныхаа тодорхой
хувийг олон нийтэд нээлттэйгээр санал болгож байна. Үүнтэй холбогдуулан “Ногоон
сум” аяны нээлтийг Өвөрхангай аймагт 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион
байгуулах юм.
Энэ
үеэр холбогдох байгууллагуудаас иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг
олгож, хувьцаа хэрхэн эзэмших талаар цогц мэдээллийг өгөх юм. Хөрөнгийн биржийн
арилжаанд оролцож, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг хүсэн хүн бүр тус аянд
оролцож болох бөгөөд үнэт цаасны данс нээлгүүлж, хувьцаатай эсэхээ шалгуулах
боломжтой.
Сангийн
яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны хадгаламжийн төв, Санхүүгийн
зохицуулах хороо, МҮОНРТ-ээс “Ногоон сум” аяныг найман аймагт зохион байгуулах
аж.