Төрөлжсөн асрамжийн газар барих шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-16 15:10:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газар барих шавыг энэ оны тавдугаар сарын 15-нд тавилаа.

Асрамжийн газрын одоогийн барилга нь 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хэдий ч барилга хуучирсан, дээврээс ус гоождог, өрөө тасалгаа  муутай учир шинээр барилга барих шаардлага гарч байгаа талаар аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

Тус асрамжийн газарт 22 ахмад настан байнга асруулдаг бөгөөд асрамжийн шинэ барилгатай болсноор ахмад настнууд тохилог орчинд тав тухтай үйлчилгээ авах боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ