Өнөөдөр “Ташкент-Гран при”-д манай 3 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-02 15:53:42

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд манай 3 жүдоч хүч, ур чадвараа сорино. Пүрэв гарагт манай 4 бөх барилдсанаас нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн.

Харин энэ өдөр эрэгтэй 73, 81 кг-д зодоглох 3 бөх Ташкентын татамид гарах бөгөөд 73 кг-д эх орноо төлөөлж Н.Хадбаатар барилдана. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Францийн бөх Уго Леграндтай барилдахаар оноолт таараад байна. Гран при-гийн 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар зодоглож байгаа.  О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Киргизийн бөх  Владимир Золоевтай барилдах бол энэ жинд хүч үзэж байгаа Н.Дагвасүрэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы Рессел Доминиктай барилдахаар оноолт таарсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд