ТОП-100 ААН-ийн 83 нь ХХК байна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-24 10:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТОП-100 ААН-ийг МҮХАҮТ-аас эдийн засаг, бизнесийн үзүүлэлтээр ангилжээ. Энд борлуулалтын орлогоор “Оюутолгой” ХХК тэргүүлэн эрэмблэгджээ. Удаалаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ХААН банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон УБТЗ ХНН эхний тавд оржээ. Харин татвар төлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” болон мөн “Эрдэнэс Тавантолгой”, АПУ компаниуд, ХААН банк тэргүүлжээ.



Ажиллагсдын тооны эрэмбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ХААН банк, “Эрдэнэс Тавантолгой”, мөн “Оюутолгой” ХХК, Төрийн банк, “Номинтав трейд” ХХК оржээ. Түүнчлэн шилдэг ААН-үүдийг ашгийн болон хөрөнгийн хэмжээгээр эрэмбэлсэн байна. Ашигтай ажилласан шилдэг ААН-д “Шангри-Ла-Улаанбаатар хотел” болон “Юнител” компаниуд багтжээ. ТОП-100 ААН-үүдийг аж ахуйн нэгжийн хэлбэрээр авч үзвэл:

  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХК-83,
  • Хувьцаат компани ХК-8,
  • Төрийн өмчит хувьцаат компани ТӨХК-7,
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар ТӨҮГ-2 байна. 









Холбоотой мэдээ