СҮХБААТАР: Наадмын талбай барих ажил 80 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн наадмын талбайг шинээр барих ажил 80 гаруй
хувьтай үргэлжилж байна. Нийт хоёр тэрбум орчим төгрөгийн өртөгтэй тус талбай
нь 2000 хүний суудалтай, таван хаалгатай, гадна талдаа 500 машины
зогсоолтойгоос гадна сүүдрэвчийг бүрэн шийджээ.
Мөн дотор талын талбайг
бүтэн зүлэгжүүлэх юм байна. Одоогоор тохижилтын ажил хийгдэж байна. 7 дугаар
сарын 28-нд хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч тал мэдэгдлээ.
Баяр наадмын хугацаа дөхсөн учир талбайн ажлыг хугацаанд нь дуусгахын тулд орон нутгаас нэмэлтээр ажиллах хүч гарган хамтарч байгаагаас гадна байнгын хяналт тавьж байгаа аж.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
17 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
21 цаг