СЭЛЭНГЭ: Шинэ арслангийн мялаалга наадмыг 8 дугаар сарын 05-нд хийхээр товлолоо

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-19 15:55:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд эр бяраараа гайхуулсан Сэлэнгэ аймгийн шинэ залуу хүчтэн Баярсайханы Орхонбаяр  байлаа. Монгол үндэсний бөхийн уран хурц барилдаан, ур чадварын гайхалтай сайхныг бөх сонирхогч түмэн олон түүнээс хардаг билээ.

Монголын ард түмэн тэр дундаа Сэлэнгэ түмнийхээ тэрхүү их хүлээлт итгэлийг Б.Орхонбаяр Улсын арслан хэмээх эрхэм цолыг хүртэж мялаалаа. Баяр наадмын их амралтын ажлын эхний өдөр аймгийн удирдлагууд шинэхэн АРСЛАНГАА хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Б.Орхонбаяр 21 насандаа улсын начин цол хүртэж байсан бол 24 насандаа улсын арслан цолтны эгнээнд ийнхүү нэгдлээ. Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь арслан цолтон болж байгаа юм. Шинэхэн арслангийн мялаалга наадмыг 08 сарын 05-ны өдөр аймгийн төвд зохион байгуулахаар аймгийн удирдлагууд товлоод байна.



Холбоотой мэдээ