ДОРНОГОВЬ:“Манай орц” аяны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, орцны тохижилт соёлжилтыг дээшлүүлэх зорилгоор Сайншанд сумын Засаг даргын захирамжаар зарласан “МАНАЙ ОРЦ” аяны
шилдгүүд тодорлоо. Тэргүүн байрт “ГАН ЗАМЧИД” СӨХ, дэд байрт “ДАЛАЙ ШАНД” СӨХ, гутгаар байрт “НОМИН” СӨХ тус тус шалгарч, өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулав.
Аяны хүрээнд нэгдүгээр багийн “Номин” Сууц Өмчлөгчдийн холбооны Ноён хутагтын гудамжны 33 дугаар байрны нэг орцыг 2.3 сая төгрөгөөр, хоёрдугаар багийн “Нарлаг шанд” хорооллын 56 дугаар байрны нэгдүгээр орцыг 1.6 сая төгрөгөөр, “Далай шанд” Сууц өмчлөгчдийн холбооны 119
дүгээр байрны хоёр орцыг 4.7 сая төгрөгөөр, долоодугаар багийн “Ганзамчид” Сууц өмчлөгдийн холбооны 127
дугаар байрны дөрвөн орцыг 6.4 сая төгрөгөөр, наймдугаар багийн “Мааньзав” Сууц өмчлөгчдийн холбооны 233 дугаар байрны хоёр орцыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Байгалмаа хоёр сая төгрөгийн дэмжлэгээр тус тус засварлажээ.