ӨВӨРХАНГАЙ: Монгол Улсын Гавьяат цолтон долоо төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-25 17:26:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Ардын Хувьсгалын 100, 101, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, орон нутгийн шагнал, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Гавьяат цолтон  шагналаар долоон хүн шагнууллаа.


Мэс засал, хавдар судлалын ахмад эмч Д.Норовжанцан - Монгол Улсын Гавьяат эмч

Ноос Ирээдүй ХХК-ийн захирал Б.Чимэдцэрэн - Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан

Өвөрхангай аймгийн төр захиргааны ахмад ажилтан Ж.Шоовдор - Монгол улсын Гавьяат Эдийн засагч

Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн дотрын зөвлөх эмч Ж.Төмөртогоо - Монгол Улсын Гавьяат эмч

Өвөрхангай Аймгийн хөгжимт драмын театрын уртын дуучин Д.Ганбаатар - Монгол Улсын Гавьяат жүжигчин

Хархорин сумын өндөр настан, ахмад тээвэрчин Д.Баасан - Монгол Улсын Гавьяат тээвэрчин

Бат-Өлзий сумын төр захиргааны ахмад ажилтан Р.Аюушцэрэн - Монгол улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм хүндтэй цол шагналыг хүртлээ. 

Холбоотой мэдээ