ӨВӨРХАНГАЙ: Аймгийн алдарт уяач М.Батмөнхийн уясан ухаа морь түрүү магнайд хурдаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-25 19:09:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурд - 2022 наадмын их насны морьдын уралдаанд;

  • Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзий эзэнтэй, аймгийн алдарт уяач М.Батмөнхийн уясан ухаа морь түрүү магнайд хурдаллаа.
  • Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Д.Жаргалын, аймгийн алдарт уяач Г.Эрдэнэчулууны уясан зээрд халзан морь аман хүзүүдлээ.
  • Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат, Тодманлай уяач Д.Ганбаатарын хүрэн морь айргийн гуравт
  • Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдорж эзэнтэй, улсын алдарт уяач Э.Баянзулын уясан хүрэн морь айргийн дөрөвт
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаяр эзэнтэй, Тодманлай уяач Т.Ихбаярын уясан саарал морь айргийн тавт хурдаллаа.

 

Холбоотой мэдээ