БНХАУ-ын ГХ-ийн сайдын айлчлалаар хилийн боомтуудын талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-27 13:04:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ирэх сард айлчилна. Айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр товч мэдээлэл өглөө.  


Тэрбээр, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, хоёр орны эдийн засаг, хилийн боомтын талаар хэлэлцэхийг мэдэгдэв. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын товыг хэлэх боломжгүй, улс улсын холбогдох талууд тохирч байж зарладаг учиртайг хэлэв. 

Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийсэн айлчлал үр дүнтэй болсныг онцолж, айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсныг тодотгов.


Түүнчлэн хилийн боомтуудад үүссэн асуудлууд шийдвэрлэгдэж, хэвийн горимд шилжсэн талаар мэдээллээ. 

Холбоотой мэдээ