Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-15 11:59:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байна.


Ойг тэмдэглэх хүрээнд Австралийн нийслэл Канберра хотын Парламентын хуучин ордон болон Үндэсний хөгжимт цамхгийг өнөөдөр 18.00-24.00 цагийн хооронд Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэх ажээ. 


Энэ өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй бөгөөд тэрбээр өчигдөр АХУ-ын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцжээ.


Монгол Улс, Австралийн Холбооны Улсын харилцааны лавлах


Харилцааны түвшин: Өргөн хүрээтэй түншлэл


Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд:

-Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (1993)

-“Хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө аж ахуйн технологи, мэдээлэл солилцоог дэмжих тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Австрали Улсын Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (2011)

-Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Австрали Улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (2011)

-“Консулын үйлчилгээ үзүүлэх тухай” Монгол, Австралийн засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (2014)


Хоёр талын худалдааны эргэлт (2019 он):

Нийт: 93,2 сая ам. доллар

Экспорт: 39,48 сая ам. доллар

Импорт: 53,72 сая ам. доллар


Дээд, өндөр түвшний айлчлалууд /Монгол Улсаас/:

Ерөнхийлөгчийн айлчлал:

-1997 он: П.Очирбат


УИХ-ын даргын айлчлал:

-2007 он: Ц.Нямдорж

-2020 он: Г.Занданшатар


Ерөнхий сайдын айлчлал:

-2011 он: С.Батболд


Гадаад харилцааны сайдын айлчлал:

-1993 он: Ц.Гомбосүрэн

-2014 он: Л.Болд


Дээд, өндөр түвшний айлчлалууд /Австрали улсаас/:

-1994 он: Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйдэн

-2005 он: Төлөөлөгчдийн танхимын спикер Дэвид Хоукер

-2011 он: Төлөөлөгчдийн танхимын спикер Харри Женкинс

-2007 он: Гадаад хэргийн сайд Александр Даунэр

-2012 он: Гадаад хэргийн сайд Боб Карр

-2018 он: ГХХЯ-ны Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд К.Фиэрраванти-Уэлс

Холбоотой мэдээ