Еврогийн бүсийн инфляц түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-09-16 17:23:08

БРЮССЕЛЬ./RT/. Еврогийн бүсийн 19 орны жилийн инфляц эцсийн тооцоогоор наймдугаар сард өмнөх сарын 8.9 хувиас 9.1 хувьд хүрч дээд үзүүлэлтэд хүрлээ гэж Европын Холбооны Статистикийн алба мэдээлэв.


Энэ үзүүлэлт DailyFX цахим хуудаснаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчдийн таамаглал болон урьдчилсан тооцоотой таарсан байна. 


Ийнхүү еврогийн бүсийн инфляц энэ валютын блок оршин тогтнож ирсэн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлтийг дахин шинэчилжээ.


Жилийн өмнө еврогийн бүсний инфляц ердөө 3 хувь байсан байна. Зөвхөн энэ оны наймдугаар сард еврогийн бүсэд хэрэглээний үнэ 0.6 хувиар өсжээ. Жилийн суурь инфляц өмнөх сард 4 хувь байсан бол 4.3% болж хурдацтай өссөн байна.



Холбоотой мэдээ