ОРХОН: БОЭТ-ийн 30 ажилтан орон сууцны урьдчилгааны батламжаа гардан авлаа

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-27 16:49:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаанд дэмжлэг болгон тус бүр 20 сая төгрөгийн батламж гардууллаа.


Тус эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд  цалингаа  20 хувиар нэмж,  30 ажилтандаа орон сууц худалдан авах урьдчилгаанд 600 сая төгрөгийг олгож байна.


Ирэх онд 100 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгон буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ