ТАШКЕНТ 2022: Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-07 14:19:06
@ShoovdorBatbold

Ташкент /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна.


Тэмцээнд Монгол Улсын 18 жүдоч оролцож байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Сумьяабазар, Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар барилдаж, Э.Ариунболд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн юм.


Өнөөдөр Монголын шигшээ багаас 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар барилдаж байна.


Жүдо бөхийн "Ташкент-2022" ДАШТ-ийг Монголын спортын сэтгүүлчийн холбоо, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хамтарсан баг сурвалжилж байгаа юм.       

 





















Гэрэл зургийг Б.Чадраабал