ДОРНОГОВЬ: Такси үйлчилгээний үнийг нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-11 14:14:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-ын Захирагчийн Ажлын албанаас тус суманд такси үйлчилгээ эрхэлж байгаа компаниудтай уулзаж, такси үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ.


Албаныхан төмөр замын гармаас эмнэлэг хүртэл 1500, бусад чиглэлд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчлэхээр боллоо. Таксины үнэ тарифыг шатахууны үнийн өсөлттэй уялдуулан шийдвэрлэсэн байна.  

Холбоотой мэдээ