ДОРНОГОВЬ: Цусны эргэлтийн тогтолцооны өвчин тэргүүлэх хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-17 13:22:05

Дорноговь/МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд Дорноговь аймагт хүн амын дунд нас баралтыг өвчний шалтгаанаар цусны эргэлтийн тогтолцооны өвчин 31.7 хувь, осол, гэмтэл хордлого гадны шалтгаант үхэл өвчин 19.1 хувь, хавдар 23.2 хувь эзэлжээ.

Харин  бусад төрлийн өвчин 10.9 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 7.8 хувийг, хоол шингээх эрхтний өвчлөл 7.2 хувийг тус тус эзэлж байгаа талаар дурджээ. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар халдварт өвчний найман 8781 тохиолдол бүртгэгдсэний 96.2 хувь буюу 8444 нь шинэ төрлийн коронавируст халдварын тохиолдол байна.

Холбоотой мэдээ