“Айчи-Нагоя-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-24 13:27:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам тэргүүтэй төлөөлөгчид Японы Нагоя хот болон Айчи мужийн удирдлагуудтай уулзаж, “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцав.

 

Түүнийг Айчи мужийн захирагч Хидеаки Омура, Нагоя хотын дарга Такаши Кавамура нар угтан авч уулзсан талаар МҮОХ-ноос мэдээллээ.

 

АОЗ-ийн төлөөлөгчид наадмын хөтөлбөр, тэмцээн уралдаан явагдах газрууд болон нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөтэй танилцсан байна.

 

Азийн 20 дахь удаагийн наадам 2026 оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Японы Айчи муж болон түүний нийслэл Нагоя хотноо болно. Наадмын хөтөлбөрт 41 спортын төрөл багтаж буйн 32 нь олимпын төрөл байна. Наадамд АОЗ-д харьяалагддаг 45 ҮОХ-ны 15 мянга гаруй тамирчин оролцох урьдчилсан төлөв гарчээ.

 

Япон улс өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байв.

Холбоотой мэдээ