ДОРНОГОВЬ:“Үндсэн хуулийн дугуйлан төсөл”-ийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-07 16:26:49

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ Иргэдийн шударга шүүхТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж буй Үндсэн хуулийн дугуйлан төсөл-ийг орон нутагт хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Эл төсөл иргэд олон нийтэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш хэмжээнд дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой бөгөөдИргэдийн шударга шүүхТББ-аас тус төслийн агуулга, ач холбогдлын талаар аймгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргаа, хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын төлөөллүүдэд энэ сарын 6-нд мэдээлэл хүргэсэн байна.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах ажлыг Дорноговь аймагтай хамтран зохион байгуулж ажиллахаар Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Дээрх төсөл  2021 оны 11 дүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэл гурван үе шаттай хэрэгжих аж. Эхний шатанд 1008 сургагч багш нарыг бэлтгэх бол хоёрдугаар шатанд иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгож гуравдугаар шатанд төслийг дүгнэн, Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурлыг зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ