ДОРНОГОВЬ: “Дорнын говиос Монгол эхэлдэг” тоглолтоо толилуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Л.Эрдэнэбат “Дорнын говиос монгол эхэлдэг” тоглолтоо говь нутгийн ард иргэддээ толилуулав.Түүний уран бүтээлийг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театрын уран бүтээлчид хүргэсэн юм.
Тэрээр Дорноговь аймгийн Музей
сургалт, судалгааны төвийн захирлаар ажилладаг. Эрдэнэбат найрагч Монголын
радиогийн Хөгжмийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлчээр олон жил ажиллаж
байсан бөгөөд Дорноговь аймагт анхны чөлөөт хэвлэл, сонин үүсгэн
байгуулахад шанг нь татаж олон арван нийтлэл, сурвалжилга хөрөг найруулал
туурвиж байсан юм.
Тэрээр “Холхи урсгалын чимээ”, “Зүүдэн
зөрөг”, “Бурханы шувуу”, “Зөв сэтгэл”, “Эрх чөлөөний яруу найраг” зэрэг хэдэн
хэдэн ном гаргасан бол 2015 онд “Алс эрт”, “Хөх үүлэн дээвэр” яруу
найргийн номоо олны хүртээл болгож байжээ. Мөн “Дорнын говиос монгол эхэлдэг”,
“Миний Сайншанд”, “Ноён гэгээн хутагт” зэрэг уншигч, сонсогчдод
хүрсэн олон уран бүтээл туурвисан юм.