“Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь С.Наранцогтыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-30 14:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 


ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн танилцуулах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж асан С.Наранцогтыг томилсон болохыг мэдэгдлээ. Ингэхдээ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн санд өөрчлөлт оруулж, нэгт зэсийн, хоёрт нүүрсний, гуравт ховор элементийг нэгтгэсэн, дөрөвт дэд бүтцийн гэсэн дөрвөн групп бүхий “Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулж, уг компани нь дээрх дөрвөн группийг нэгтгэж ажиллахаар шийдвэрлэсэн байна. 

 

Уг нэгдэлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт 34 төрийн өмчит ААН харъяалагдана. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, бүтэц, орон тоог тодорхой болгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад компанийн үйл ажиллагааг илүү ойлгомжтой болгох хүрээнд дээрх зохицуулалтыг хийсэн аж. 


Холбоотой мэдээ