Химийн зэвсгийг хориглох конвенцод оролцогч талуудын XXVII бага хурал эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2022-12-01 09:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Химийн зэвсгийг хориглох конвенцод Оролцогч талуудын 27 дугаар бага хурал Нидерландын Хаант Улсын Гааг хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ны өдрүүдэд болж байна.


Тус бага хуралд Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийн байдал, Химийн зэвсгийг хориглох байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой цогц асуудлыг тус бага хурлаар хэлэлцэж байна. Химийн зэвсгийг хориглох конвенцод үй олноор хөнөөх зэвсгийн нэг том төрөл болох химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах болон хэрэглэхийг хориглохоор зааж, химийн зэвсэгтэй улсуудад ийм төрлийн зэвсгийн нөөцөө устгахыг үүрэг болгосон юм.


Үй олноор хөнөөх зэвсгийн бүхэл бүтэн нэг төрлийг хориглож, хянаж шалгах механизм тогтоосон анхны олон талт хэлэлцээр болох энэхүү конвенц нь 1993 оны 1 дүгээр сарын 13-нд гарын үсэг зурахад нээлттэй болж, улмаар 1997 оны 4 дүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон. Манай улс ХЗХБ-д 1995 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллага нь 193 гишүүнтэй. 

Холбоотой мэдээ