Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн
тухай, Төрийн болон орон
нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр
байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах
тухай болон хамт өргөн мэдүүлсэн
хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Хууль зүйн байнгын хороо тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.