“CES-2023” үзэсгэлэн Лас-Вегас хотноо нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-05 13:05:12

ЛАС-ВЕГАС. /BBC/Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох “CES-2023” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо нэгдүгээр сарын 5-ны пүрэв гарагт буюу өнөөдөр нээгдлээ. 


Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулна гэж зохион байгуулагчид нь мэдээлэв. Энэхүү үзэсгэлэнг “дэлхийн хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн хамгийн том 500 компаниас 323 нь оролцож байгаа ажээ.


Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулагдах бөгөөд 750 орчим илтгэгч оролцоно.


Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд 100 мянга хүртэл хүн зочилно гэж зохион байгуулагчид тооцоолж байна. 

 

Холбоотой мэдээ