СҮХБААТАР: Өвсний үнэ нэмэгдэж 10-12 мянгад хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэ өвөл
аймаг, сумдын хэмжээнд аюулгүйн нөөцийг хангалттай буюу бүгд 90-ээс дээш
хувьтай бэлтгэсэн. Өвс тэжээлийн хомсдол үүсэхгүй ч нөөц багассан. Харин өвсний
үнэ нэмэгдэж, харьцангуй өндөр болж байна. Шинэ өвс 10-12 мянган төгрөгийн
ханштай байгаа бол өнжсөн өвс 5-8 мянган төгрөг байна.
Одоогоор аймаг, сумдын
нөөцөөс нийт 400 гаруй тонн өвс, 100 тонн тэжээлийг малчдад хямдралтай үнээр
гаргаад байна. Мөн аюулгүйн нөөцөд байсан өнжсөн өвсийг Засаг даргын
захирамжаар малчдад хамгийн доод үнэ буюу 3000 төгрөгөөр борлуулаад дуусжээ.
Аймгийн аюулгүйн нөөцөд
150 тонн өвс, 60 тонн тэжээл бэлтгэхээс Сүхбаатар аймаг 250 тонн өвс, 60 тонн
тэжээл нөөцөлсөн. Сумд ч мөн зохих хэмжээнд бэлтгэсэн бол малчид 15 мянган тонн
өвсийг бэлтгэжээ.