“Creed III” тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-06 13:35:05

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “MGM Studios” компанийн уран бүтээл “Creed III уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 58.7 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлжээ.


Америкийн жүжигчин, продюсер Майкл Б.Жордан найруулж, гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино нь “Creed” цуврал киноны гуравдугаар анги бөгөөд М.Жордан хүнд жингийн боксын аварга Адонис Кридийн дүрийг дахин бүтээжээ.


Олон улсын зах зээлээс 100.4 сая ам.долларын орлого олоод байгаа “Creed III” нь кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудасны мэдээллээр одоогоор 87 хувийн үнэлгээтэй байна.  Мөн кино үзэгчдийн зүгээс “A-” үнэлгээ өгснийг зах зээлийн судалгааны “CinemaScore” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.


Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Disney” компани, “Marvel” студийн хамтарсан уран бүтээл “Ant-Man and the Wasp: Quantumania” уран сайхны кино 12.5 ам.долларын орлого олсноор бичигдсэн бол “Universal” компанийн “Cocaine Bear” кино /11 сая ам.доллар/ гуравдугаарт жагсжээ. 

Холбоотой мэдээ