ДОРНОГОВЬ: Нийт нутгаар шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-21 12:36:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорноговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурч байна.

Мөн энэ сарын 22-ноос нийт нутгаар эрс хүйтрэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлж холын замд гарахгүй байх, малаа ойрхон бэлчээх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.  

Холбоотой мэдээ