ОРХОН: Он гарсаар Орхон аймагт 517 хүн шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт 2022
оны эхний гурван сард 463 хүн шилжин ирж байсан бол энэ онд 517 хүн шилжин
ирсэн байна. Шилжин ирэгсэд нийслэл Улаанбаатар хот болон Булаг, Сэлэнгэ
аймгаас иржээ.
Мөн хугацаанд 517 хүүхэд
шинээр төрж, 143 хүн нас барсан байна. Түүнчлэн 152 гэр
бүл гэрлэлтээ батлуулж, 56 гэрлэлт цуцлагджээ.
Энэхүү үзүүлэлтийг 2022 оны
мөн үетэй харьцуулахад нас баралт
6.5 хувиар буурч, төрөлт гэр бүл цуцлалт, гэрлэлт нэмэгдсэн байна.
Түүнчлэн 15 хүүхэд үрчлэгдсэний 46, 7 хувь нь
гурав хүртэлх насны хүүхэд байна.