Төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-27 15:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Солонгосын үндэсний төмөр зам” компани “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулж дууслаа.


Тус компани нь 2020 оны 08 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлын төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад шалгарч, “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж ирсэн юм.


Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын SIL4 түвшний шаардлага хангасан, БНСУ-ын дохиолол холбооны системийг Монголд анх удаа ийнхүү нэвтрүүлж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийг амжилттай суурилуулсныг “Монголын төмөр зам” ТӨХК мэдээлэв.  


Холбоотой мэдээ