ХЭНТИЙ: Хүхрийн болон давхар ислийн хэмжээг тодорхойлох тоног төхөөрөмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-27 16:31:27
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн ус, цаг уур орчны хяналт шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус төвд тоног төхөөрөмж олголоо.
Ус цаг уур, орчны шинжилгээний төвд дутагдалтай байсан агаараас хий соруулан дээж авч хүхрийн болон давхар ислийн хэмжээг тодорхойлох ач холбогдолтой Япон улсад үйлдвэрлэсэн MINI PUMP /ME-E 300NII төхөөрөмж хоёр ширхэгийг, сургалтын танхимын өрөөнд байрлуулах 74 инчийн ухаалаг дэлгэц олгов.
Хүхрийн болон азотын давхар исэл нь гэр хороолол, уурын зуух болон тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны найрлагад агуулагддаг бөгөөд амьсгалж буй агаартай хамт уушгиар дамжин цусанд нэвтэрч, улмаар бүх эд эрхтэнд тархдаг аж. Орчны бохирдол ихтэй газар нутагт амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын, хоол боловсруулах, зүрх судасны, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцоо, чих, хамар хоолойн, арьсны эмгэгүүд илүү их тохиолддог байна.
Холбоотой мэдээ