Улаанбаатарт өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно⚠️

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-06 08:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, 21-23 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Багануур орчмоор: Үүлшинэ, 20-22 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Тэрэлж орчмоор: Үүлшинэ. 19-21 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлж, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.


Тодруулбал, үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах, үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ