“Аэро Монголиа” компани Улаанбаатар-Сөүл- Улаанбаатар чиглэлийн нислэгээ албан ёсоор нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-09 09:00:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрсөн сарын нэгнээс эхлэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж байна.


Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тус компани Сөүл хотноо Улаанбаатарөүллаанбаатар чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус үйл ажиллагаа аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх ач холбогдолтой. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэхэд чухал үр дүнтэйг ЗТХЯ мэдээлэв.


“Аэро Монголиа” ХХК одоогоор Бразил улсад үйлдвэрлэсэн 50 хүний суудалтай агаарын хоёр хөлөг, Европын Холбооны улсуудад  үйлдвэрлэсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгөөр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Ханой хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. Энэ оны наймдугаар сард 2 дахь А319 хөлгийг авчран, Улаанбаатарөүллаанбаатар чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөөд байгаа аж.


Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ